Mother Nature (Mongolian) lyrics

by

The HU



Хон хэрээ зүүнээс ирээд үүдэнд буулаа
Хон хон дуугарна
Хол ойрын гэмтнээс болгоомжил гэж хэлэв үү?
Бүү ай

Хар алаг шаазгай сүүлээ сэгсчин цовхчино
Шаг шаг дуугарна
Хэл амнаас хол бай гэж та шившиж хэлэв үү?
Бүү ай

Ижий минь үрдээ зовиноод
Эртлэх нарнаар сүүгээн та өргөв үү
Ижий минь сэтгэл нь зовиноод
Эргэлзэлгүй үрдээн нисээд ирэв үү
A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z #
Copyright © 2012 - 2021 BeeLyrics.Net